Төв аймаг 2021 оныг "Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих" жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, иргэдийг хөдөлгөөний хомсдлоос сэргийлж, дасгал хөдөлгөөнөөр биеийн дархлааг дэмжих зорилгоор "Соёлын төв"-тэй хамтран сумын 1,2-р багийн иргэдийн дунд нөлөөллийн 14-н хоногийн хугацаатай аян зарласан юм.
Уг аянд идэвх зүтгэл гарган, санаачлагатай оролцсон:
I багийн иргэн - Б.Дуламжав
II багийн иргэн - Л.Дэнсмаа
I багийн иргэн- Н.Отгонсүрэн нарыг 1,2,3-р байр эзлүүлэн өргөмжлөл витамины багцаар урамшуулан шагнасан. Мөн цаашид хэрхэн хамтарч ажиллах, уг аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, цар хүрээг нь нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцон ажилласан.