ЭМЯ: Амны хаалт коронавирусийн халдвараас 85 хувь сэргийлнэ

news-details

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдэж, 8.1 сая хүн өвчилж, 422 мянга гаруй хүн нас баржээ. 

Коронавирусийн өвчлөл анх дэгдэж эхлэхэд гурван сарын хугацаанд нэг сая хүн өвчилж байсан. Дараа нь нэг сард 1 сая хүн халдвар авч байсан бол одоо 8-10 хоногт нэг сая хүн өвчилж байна.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 118 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 3000 гаруй хүн нас баржээ.

ОХУ-д сүүлийн 24 цагт 8248 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Буриад, Тува, Чита, Эрхүүд 49-85 тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Эрхүү хотод 240 тохиолдол шинээр бүртгэгдэж, тохиолдол тууштай нэмэгдэх хандлагатай байна.

24 цагт 119 дугаарт 168 дуудлага ирж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, зөвлөгөөг авсан. Гадаадаас шуурхай 119 апп-д Швед, БНСУ, Бразил, Япон улсаас иргэд холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан. Иргэд гадур амны хаалтгүй их явж байна, иргэдийн сонор, сэрэмж суларч байгааг анхааруулсан

Амны хаалтын талаар дэлхийн 172 судалгааны тоймыг үзэхэд амны хаалт 85 хувь коронавирусийн халдвар авахаас сэргийлнэ. Нүүрний хаалт 78 хувь сэргийлнэ гэсэн судалгааны үр дүн гарсан. Үүнтэй цуг гараа сайтар угаан ханиаж, найтаахдаа тохой руугаа ханиах гэсэн зөвлөмжийг мөрдөх хэрэгтэй.

БНХАУ-д Шинфади хэмээх хүнсний захаас халдвар гарч 106 өвчлөл сүүлийн 4-5 хоногт бүртгэгдлээ. Тэднээс 10 нь эмнэл зүйн шинж тэмдэггүй байна” гэв.