Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье

news-details

Жил бүрийн 3 сарын 24 нд сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил "Сүрьеэгүй ирээдүйн төлөө хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье" гэсэн уриатай зохион байгуулж байна.
Дэлхийн дахины өнөөгийн байдал
Жил бүр 9,8 сая хүн сүрьеэгээр өвдөж, хүүхдийн сүрьеэ нийт өвчлөлийн 7 % эзэлдэг. Жилд 500 мян орчим эмэнд тэсвэртэй сүрьеэ оношлогдож, сүрьеэгийн эмчилгээний амжилт 86% -тай байна.
Монгол улсын сүрьеэгийн өнөөгийн байдал
· Монгол улс сүрьеэгийн дарамт өндөртэй 30 улсын тоонд орсон байна. Жил бүр 3000 гаруй тохиолдол илэрдэг нь тооцоолсноор 30%-г л илрүүлж байна.
· Хүүхдийн өвчлөл 10,000 хүн амд 12% байгаа нь дэлхийн өвчлөлөөс 5%-аар өндөр байна.
· Жилд дунджаар нас баралт 200 орчим тохиолдол нас барж байна.
· ОЭТС жилд 200 орчим хүн өвдөж байна.
· Сүрьеэгийн эмчилгээний амжилт 88%тай, ОЭТС -гийнх 66-% тай байгаа нь /дэлхийн 59%/ 5%-аар өндөр байна
Төв аймгийн сүрьеэгийн өвчлөл өнөөгийн байдал
§ 2021 оны байдлаар Төв аймагт бүртгэгдсэн нийт сүрьеэ 71 оношлогдсноос шинээр 62 тохиолдол бүртгэгдсэн нь урд оныхтой харьцуулахад сүрьеэгийн нийт тохиолдол буурсан байна. Уушгины сүрьеэ 71%, уушгины бус эрхтэний сүрьеэ 29% эзэлж байна.
§ Хүүхдийн өвчлөл 3 буюу 4.8% өмнөх оныхтой ижил байна.
§ ЭТС-6 бүртгэгдэж өмнөх оныхоос 3 буурсан.
§ Эмчилгээний амжилт 88,2% нь улсын түвшинтэй ойролцоо байгаа боловч өмнөх оныхоос буурсан төдийгүй олон эрхтэний сүрьеэ болон менингитээр хүндрэх тохиолдол эрс нэмэгдсэн нь хожуу оношлогдсонтой холбоотой байна.
§ Сүрьеэгийн нас барсан 3 тохиолдол 100,000 хүн амд 0.3 промелл байгаа нь өмнөх оны түвшинд хэвээр байна.
Цаашид бид эрт илрүүлэг үзлэг, шинжилгээг сайжруулж, эрт оношлож, эмчилгээнд оруулснаар хүндрэл нас баралтыг бууруулах, далд халдварыг эмчлэх нь сүрьеэ өвчнөөс сэргийлэх чухал арга юм.