Вирусын гаралтай менингит халдвар гэж юуг хэлэх вэ

news-details


Вирусээр үүсгэгддэг менингит нь хамгийн түгээмэл төрөл юм. Ямар ч төрлийн менингит ноцтой байж болох тул менингитийн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Зөвхөн эмч хүн менингиттэй эсэх, түүний шалтгаан юу вэ, хамгийн сайн эмчилгээ юу вэ гэдгийг тогтооно. 1 сараас доош насны хүүхэд, дархлаа султай хүмүүс вируст менингитээр хүндээр өвчилдөг.
Энэ халдвараар та өвчилсөн үед доорх шинж тэмдгүүд илрэнэ.
 Халуурах
 Толгой өвдөх
 Хүзүүгээр хөших
 Фотофоби (нүд гэрэлд илүү мэдрэмтгий байх)
 Нойрмоглох эсвэл нойрноос сэрэхэд хүндрэлтэй байх
Дотор муухайрах
 Цочромтгой байдал
 Бөөлжих
 Хоолны дуршилгүй болох
 Унтаарах (эрч хүч дутагдах)
 Вируст менингит хөнгөн туссан ихэнх хүмүүс 7-10 хоногийн дотор биеийн байдал сайжирдаг.
Хэрэв таньд болон таны эргэн тойрны хүмүүс, хүүхдэд эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандаарай