Осгож хөлдөхөөс сэргийлье
Гадаа хүйтэн байгаа тул иргэд болон сургуулийн насны хүүхэд хөлдөлт, осголтоос урьдчилан сэргийлж дулаан хувцаслаарай
ОСГОЛТ /БИЕИЙН ТЕМПЕРАТУР БУУРАХ/
Осголт гэдэг нь хүйтэн, нойтон, салхи, шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн ерөнхий дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ. Осголтын үед яаралтай арга хэмжээ авахгүй бол үхэлд хүрэх аюултай.
ОСГОЛТЫГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?
Биеийн температур 33 С хүртэл буурах:
Арьсны өнгө нилэнхүйдээ цайж, хөхөлбөр туяатай болно.
Барихад маш хүйтэн байна.
Хөдөлгөөн хязгаарлагдаж, явах хөдлөхөд бэрхшээлтэй болсон.
Судасны цохилт цөөрсөн / 1 минутанд 60-аас доош /
Нойр их хүрч, нойрмоглоно.
Харин биеийн температур 30С хүрч буурахад ухаан алдаж үхэлд хүрдэ