Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ

news-details

Шимтгэлийг нь төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ
 0-18 насны хүүхэд
Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн
Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)
Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч
Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
Ял эдэлж байгаа зэрэг иргэд тус тус хамаардаг.
 Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%–иар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2%-иар тус тус төрөөс буюу улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлэн төлдөг.