Намрын улиралд тохирох идээ ундаа

news-details

Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд цаг улиралтайгаа уялдуулан идээ ундаагаа сонгох, явдал мөрөө зохицуулах нь эрүүл мэндэд зайлшгүй чухал юм.
Намрын улиралд тохирох идээ ундаа
Амтлаг, гашуун, эхүүн амтыг голлож хоормог, хатаасан өрөм, ногоо жимс голлон иднэ.
Сонгино, архи хэрэглэхийг цээрлэнэ.
Намрын улиралд баримтлах явдал мөр:
Хэт халууцахгүй сэрүүн газар байх
Биеийн хүчний ачааллыг хэвийн байлгах
Уурлаж бухимдахаас зайлсхийн бие хийгээд сэтгэлээ тогтуун дөлгөөн байлгах хэрэгтэй.
Анагаах ухааны сурвалж бичигт “Амттай шимтэй идэш уушинд хэтэрхий шунахайран цээрлэлийг умартан үл тэвчвээс өвчин эмгэг нь үл мэдэгдэм нууц далдаар болох юм. Энэ нэгэн цагийн амттанд автагдаад зуу наслах биеэ бодолхийлсэнгүй явдал мөн тул юутай харамсалтай” гэсэн байдаг