Хөхүүл ээжүүдийн хөхний толгой хагарах шалтгаанууд:
Хөхний толгой муутай
Жирэмсэн байхдаа хөхний толгойгоо сайн бэлдээгүй.
Амаржсаны дараа хөхөө буруу амлуулсан, хүүхэд буруу хөхсөнөөс
Хөхний живх буруу хэрэглэх, солихгүй хэт удаан эсвэл сүү их гоожоод сүүндээ үрэгдэж түлэгдэх
Угаахгүй байснаас бохир орох
Сүүний гарц муудсанаас болж хүүхэд удаан үлгэх гэх мэт
Хөхний толгой хагарсан үед яах вэ?
Хөхний толгойд элдэв тос түрхэлгүй зөвхөн нэг удаа угаах
Толгой нь хагараагүй талынхаа хөхийг эхэлж хөхүүлнэ
Хөхүүлээгүй үедээ хөхөө ил байлгах
Хүүхдээ зөв байрлалаар хөхүүлэх
Хөхүүлж дуусаад хөхний толгойд сүүнээсээ дуслыг түрхэж үлдээх
Их өвчтэй байвал сүүг ойр ойрхон саана