ЭРҮҮЛ ЭХ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИЦГЭЭЕ

news-details

Монгол улсад эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал юм. Өнөөдөр эрт амлуулалт 70% байгаа бол нийт нялхсын дөнгөж 50% нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байна. Цаашлаад 2 хүртэлх насны хүүхдийн дөнгөж 46% нь эхийн сүүгээр хооллож байна.
Гэтэл эхийн сүү нь хүүхдийн эрүүл амьдралын гараа болдог. Эхийн сүү хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, эндэгдлээс хүртэл хамгаалах анхны дархлаажуулалт болдог.
Эхийн сүүнд шүүрлийн иммуноглобулин, цагаан эс, шар сүүний уураг, олигосахаридууд гэх мэт нялхсыг нян, вирусын халдвараас хамгаалах маш олон хүчин зүйлүүд байдаг