2020.06.29-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид хийсэн 357 /PCR/ шинжилгээний хариу "СӨРӨГ" гарчээ.
ТУХАЙЛБАЛ:
- Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүн /давтан/,
- Ажиглах байранд тусгаарлагдсан 66 хүн /давтан/,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7 хүн,
- Тандалт судалгааны зорилгоор УНТЭ, УХТЭ, БЗД-ийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-өөс цуглуулсан 6 сорьц,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 23 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.
Улсын хэмжээнд ажиглах байруудад нийт 2174 хүн тусгаарлагдаж байна.
Гэрийн тусгаарлалтанд 540 хүн байна.
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 220 байна. Үүнд:
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 175 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 45 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 34, хүндэвтэр оноштой 11 хүн байна.
- Жирэмсэн эмэгтэй 2, хүүхэд 2 байна.
ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн ч төрөх хугацаа нь дөхсөн учир дараагийн шатны сувилал руу шилжээгүй үлдсэн жирэмсэн эмэгтэй өнөөдөр амаржиж, охинтой болсон байна.
Эх сурвалж: ЭМЯ