Хүн амын дундаж наслалт гэдэг нь (төрөх үеийн) шинэ төрсөн хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацаа (жил) юм.
Монгол Улсын шинэ төрсөн эрэгтэй хүүхэд цаашид 66.4 жил, эмэгтэй хүүхэд 76.0 жил амьдарна гэсэн тооцоо гарсан байна.
Хүн амын дундаж наслалт нь нэмэгдэх, хорогдох нь – Хүн амын нас баралтын түвшин, Нялхсын нас баралтын түвшнээс шууд хамаардаг.
Монгол Улсын хүн амын дундаж наслалтын тооцоо 2010 онд эмэгтэй 72, эрэгтэй 65 байсан бол 2019 онд эмэгтэй 76, эрэгтэй 66 нас болсон байна.