А аминдэм

news-details

6-59 сартай хүүхдүүдийн эцэг эхчүүд Эрүүл мэндийн төв дээр ирж хүүхдийнхээ А аминдэмийг авч уулгана уу
А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд
 хүүхдийн нүдний хараа,
мэдрэлийн үйл ажиллагаа,
арьс салстыг хамгаалах,
дархлааг дэмжин,
өсөлт, хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг байна.
А аминдэмийг жилд хоёр удаа 5 болон 11 дүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.
6 -11 сартай хүүхэд 100 000 олон улсын нэгж А аминдэмийг 12-59 сартай хүүхэд 200 000 олон улсын нэгж А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.
 6 хүртлэх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авдаг.
Тухайн бэлдмэлийн үзүүрийг нь хайчлан аманд нь дусааж уулгана