Хөхний хорт хавдрын шалтгаан

news-details

Хөхний хорт хавдарын шалтгаан тодорхой болоогүй боловч нөлөөлөл өндөртэй хүчин зүйлсийг дурьдвал
Эмэгтэй хүнд эрэгтэйгээс илүү тохиолддог
Нас ахих тусам хавдараар өвдөх магадлал өндөрсөнө
Хөхний архаг үрэвсэл
Таргалалт
Цацраг туяаны нөлөө
Жирэмсэн болж байгаагүй
Архины хэт хэрэглээ
Цэвэршилт 55 наснаас хойш хожуу явагдах
Сарын тэмдэг 12 наснаас өмнө ирэх
Хөхний хорт хавдарын 5-10 хувь нь удамшилын шалтгаантай
Гэх мэт хүчин зүйлүүд голлох нөлөөтэй болохыг тогтоосон байдаг. Иймээс сэргийлж болох хүчин зүйлсээс аль болох зайлсхийх, сэргийлж болохгүй хүчин зүйлсийн нөлөө байгаа бол урьдчилан сэргийлэх үзлэгт үзүүлж байх нь чухал шүү.
Хорт хавдарын үед ямар шинжүүд илрэх вэ?
Хоёр хөхөө харьцуулж харахад том бага болох
Хөхөнд ямар нэг эвгүй мэдрэмж төрөх
Хөхний хэлбэр өөрчлөгдөх
Хөхний арьсны өнгө өөрчлөгдөх
Хөхний арьс дарайж лимоны хальс шиг болох
Хөхний товч дотогш татагдах
Хөхөнд болон хөхний товчинд ямар нэг өөрчлөлт мэдрэгдэх зэрэг шинжүүд голчлон илэрдэг боловч эдгээр шинжүүд голдуу хожуу илэрдэгийг анхаарах хэрэгтэй.
Хүний чихэнд сонсогдохгүй дууг ашиглан ямар нэг хатуу буюу шингэнээр дүүрсэн уулинхай маягийн зүйлийг илрүүлэхэд ашигладаг өвчтөнд ямар нэг зовиур шаналгаа өгдөггүй, бэлтгэл шаарддаггүй аппаратыг хэлдэг ба хөхний эмгэгүүд болон хортой, хоргүй хавдаруудыг илрүүлэх, ялган оношлох, бага хэмжээний ажилбар хийхэд ихэвчлэн хэргэлдэг. Бусад эрхтэний оношилгоонд ч мөн ашигладаг.Мөн олон хэмжээсээр нарийвчлалтай тодруулдаг хэт авиа оношлогооны аппаратуудыг орчин үед олноор хэрэглэж байна.
Хүний биед ямар нэг гаж нөлөөгүй, зовиур өгдөггүй, хэдэн удаа хийлгэсэн ч болдогоороо бусад шинжилгээнүүдээс давуу.